Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.01 11:23
2420
ЭТТ ХК-иас сох дутсан 5,2 сая тонн нүүрс хаачив?

Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх салбар. Энэ хэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж нүүрс дагасан төсөв, тендерүүд хэл ам дагуулсаар ирсэн.

Өнгөрсөн нүүрсний сонсголоор ч нүүрс гэгч байгалийн баялагийн цаана ямар том булхай, луйвар бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явагдаж, байгалийн баялагийг зарж үрж, хөлжиж байдгыг ард иргэд мэддэг болсон.

Сонсголын үеээр хэд хэдэн ноцтой баримт ил болсоны нэг нь 5,2сая тнн коксжих нүүрс сох дутсан явдал юм. Гэхдээ 5.2 сая тонн, 5 тэрбум (17 их наяд төгрөг) орчим долларын үнэтэй коксжих нүүрс хэний халаасанд орсон, хэн завшсан гэдгийг шалгаж тогтоолгүй хуулиас гадуур үлдээсэн.

Монгол улсаас 2022  онд Сингапур улс руу 1,2 сая тонн буюу 336 сая амдолларын чулуун нүүрс экспортолсон гэж тайлагнасан байдаг боловч Дэлхийн банкны тайланд Сингапур улс Монгол Улсаас шанага нүүрс ч импортоор авч  байгаагүй баримт байна. Хилээр бүртгэлгүй нүүрс гарна гэдэг бол дэндүү  дэгсдүүлсэн тайлбар.

Ийм хэмжээний нүүрс Монголын хил гаалиар давж чадлаа гэхэд цаазын ялтай, хууль хатуу хэрэгждэг Хятадын хил гаалиар хэн нэгэнд мэдэгдэхгүй гарах ямар ч боломжгүй.

Тэгэхээр дээрх алдагдсан гэх нүүрсийг үнэхээр олборлосон уу эсвэл хэн нэгний эрх ашигт нийцүүлж олборлосон болж харагдуулах зорилго байв уу ? гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Магадгүй ЭТТ тойрсон толгой эргэм өндөр дүнтэй гэрээ, тендерүүдийн эргэн тойронд хэн нэгний эрх ашгийг хангах, тайлан бичилтийг худал мэдүүлж их хэмжээний мөнгө луйвардах ажиллагаа байсан байж болох уу?

Учир нь нүүрсний сонсголоор өмнөх гэрээний гүйцэтгэлийн тайлан дутуу мөртлөө дараагийн тендерийг давуу эрхтэйгээр авдаг, эрх мэдэлтэй эрхэмүүдийн хамаарал бүхий хэд хэдэн компанийн нэр дурдагдаж байсан.

Ямартай ч хэн олборлож, хэн тээвэрлэж, хэн зарж үрсэн тодорхойгүй 5.2 сая тонн нүүрсний талаар нэхэн сурвалжлах болно...