Монголд төдийгүй Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоох, дасан зохицож даван туулах, эрсдэлийг шилжүүлэх санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэхэд улс орнууд анхаарч эхэлсэн.