Бага насны буюу 2-4 насны хүүхдүүд гелин вок идэж эмнэлэгт хүргэгдэн ирэх тохиолдлын тоо нэмэгджээ.
Учир нь гелин бокийг гаднаас нь харахад чихэр шиг өнгө үнэртэй учир хүүхдүүд идэх тохиолдол гарсаар байгааг эмч нарын зүгээс хэлж байна.
Тиймээс гелин бокийг хүүхдийн гар хүрэхгүй газар байлгах хэрэгтэйг зөвлөж байна. Хэрэв таны хүүхэд гелин вок идсэн бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Хүүхэд гелин вок идсэнийг мэдсээр байж эмнэлэгт хандалгүй гэрийн нөхцөлд шингэн уулгаж бөөлжүүлэх ч юм уу бусад арга хэмжээг дур мэдэн авахгүй байхыг анхаарууллаа.