УИХ-ын гишүүн асан М.Билэгт 4-р эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр" Одоогоос 10 гаруй жилийн өмнө монголын ард түмний элэг бүтэн амьдралын төлөө 300 ортой эмнэлгийн барилгын төслийг санаачилж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ санаачилгын хүрээнд эхний 120 ортой эмнэлгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулсан. Японы стандартыг хангасан орчин үеийн тохилог эмнэлгийг барьж байгуулах гэж зорьсон.
Гэхдээ эрүүл мэндийн салбарт өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан менежметээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах гэдэг бол жирийн бидэнд амаргүй юм байна гэдгийг 10 гаруй жил биеэрээ тууллаа.
Эрүүл мэндийн салбарынхан хөгжингүй орны жишгийг оруулж ирье гэхэд өөрсдөө саад тотгор болж бүхэл бүтэн бүлэглэл байдаг юм байна.
Ковид давхцаад эдийн засгийн хямрал болоод санхүүжилт зогсоод явж байтал хөгжлийн банкны зээлдэгчид гарч ирээд АТГ-т бүгдийг нь өгчихсөн. Энэ нь дараагийн хөрөнгө оруулагчаа татах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хаалт тавьсан" гэв.
Шууд дамжуулалт үзэх: