Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.08 11:57
3009
Э.Болормаа: "Huawei" компанитай хамтарч Монгол Улсын мэдээллийг дамжуулна гэдэг яриа огт болоогүй

"Huawei" компанитай хамтарч ажиллах тал дээр УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа. 

Тэрээр" Монгол Улсын мэдээллийг энэ компаниар дамжуулна гэдэг яриа огт болоогүй. Бид дэлхийн өндөр хэмжээний компаниас суралцах зүйл их байгаа. 

Ийм хэмжээний шийдвэр гаргахад хэлэлцэнэ, ҮАБ-ын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөг ч хэлэлцэн шийднэ. 

Түүнээс биш твитерийн хэрүүл, аль нэг хүний попролтын асуудал биш. Байр сууриа ажлын хүрээнд илэрхийлэх ёстой болохоос биш хүмүүсийн сэтгэл санаагаар тоглох гэж попорч сошиалаар илэрхийлэх шаардлага байхгүй. 

Ц.Баатархүү сайдаар ахлуулаад ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар яригдана. Одоогоор цаасан дээр албажсан зүйл огт байхгүй" гэлээ

Шууд дамжуулалт үзэх: