УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. 2024/11/08
Тэрээр" Бид энэ яам, тэр яам гэхээсээ илүү ЗГ чинь өөрөө кабинетын зарчимтай. Засгийн газар дээр ярьж байгаад ер нь төсвийн зардлыг бууруулж чадахгүй юм байна гэдгийг тал талаасаа л ярьсан шүү дээ.
Яагаад гэвэл өнгөрсөн жил цалин нэмсэн, Их хурлын гишүүд ээ! Дөрөвдүгээр сараас цалин нэмээд өнөөдөр нэмсэн цалингийнхаа буянд нь ингээд сонгогдоод сууж байгаа. Тэтгэвэр нэмсэн, нэмсэн тэтгэврийнхээ буянд сонгогдоод сууж байгаа. Асар ихээр нэмсэн зардал нь өнгөрсөн жилтэй хагас жилээр ухарсан. Ирэх жил бүтэн жилээр ухрах гээд байна. Хүүхдийн мөнгийг бас нэмсэн.
Бүх халамжуудыг тултал нэмсэн. Одоо ажил хэрэгч санал гаргаач ээ гэж хүсмээр байна. Төсвийг хаанаас нь юуг хэзээ хэмнэх вэ? гэдгээ ажлын хэсэг гаргаад яръя.
Зардлын саналыг гаргуулсангүй гэдэг бухимдал явж байна." гэв.