Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.08 12:44
3984
П.Мөнхтулга: Суманд төрийн албанаас өөр ажлын байр байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга хөдөө аж ахуйн салбар дээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр" Маш олон жил эдийн засгийг солонгоруулна гэж ярилаа. Жил жилийн төсвийн орлогыг уул уурхайгаас хамаарч бурханд найдсан, түүхий эдийн эдийн засаг яах бол гэж түгшсэн байдлаасаа хэзээ гарах вэ? 

Хөдөө аж ахуйн орон болно, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, эдийн засгаа солонгоруулна гэж ярьсаар л байна.  Манай улсын хөдөө аж ахуй ДНБ-ий 10 гаруй хувийг эзэлдэг. Ажиллах хүчний 2 гаруй хувийг эзэлдэг.

Одоо бол суманд төрийн албанаас өөр ажлын байр байхгүй. Нэг суманд дунджаар 3000-4000 хүн амьдарч байгаа. Тэнд 40 хүрэхгүй төрийн албаны л ажил байдаг. 

Тойргийнхоо асуудлыг явцуурхаж яриагүй байна. Үндэсний хэмжээний асуудал ярьж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ хөдөө аж ахуйн салбараа дэмжсэн юм оруулж ирээрэй" гэв.