Н.Алтанхуяг" Энэ жилийн төсөв бол анхаарал татаж байна. Угаасаа ЗГ-ийн оруулж ирж байгаа төсөв төсөв биш. Ийм төсөв би амьдралдаа үзээгүй.
Ийм дампуу, алдагдал ихтэй. Их хурлын гишүүдийг шинэвтэр байхад нь төсвийнхөө тодотголыг хүртэл хийсэн шүү дээ. Төсвийн хүрээний мэдэгдлээ хүртэл шинэчилсэн.
Тэрийгээ хүртэл зөрчөөд оруулж ирж байгаа болохоор шүүмжлэл дагуулна. Сонгуулиар юу юу амлалаа, аж ахуй эрхлэгчдийн итгэл алдардаг нь аргаггүй л дээ.
Орж ирж байгаа төсөв нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг зөрчсөн, намуудыг гоё сайхан мөрийн хөтөлбөрөө зөрчсөн болохоор дурын дуракын итгэл алдарч байна. Төсвийн үрэлгэн зардлыг хөндсөн гишүүд их зөв юм ярилаа" гэв.