Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.08 13:49
2664
Б.Энхбаяр: Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм

Б.Энхбаяр" 2025 оны төсвөө баталчхаад, УИХ, ЗГ ХАМТАРЧ Ажлын хэсэг гаргаж энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө.

Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй.

Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм" гэв.