Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.08 15:51
2660
Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн гишүүнийг төсвийн байнгын хорооны дарга байгаа цагт амжилт олохгүй

Н.Номтойбаяр"Улсын төсөв хэлэлцэж байхад залгуулаад шууд тодотгол хийх нөхцөл үүсэж байгаагүй. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэхээр төсөв ЗГ-аас хуулийнхаа хугацаанд өргөн баригдсан.  Яг үнэндээ төсвийн ажлын хэсэг ажлаагүй ээ.

Ц.Даваасүрэн гишүүн ээ тань дээр бүх асуудал очно. Үндсэн хуулиар олгогдсон их хурлын бүрэн эрх зөрчигдөөд байна. 

Та ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгч биш ээ. Энэ тогтоолын төсөл батлагдлаа гээд энэ ондоо төсөв тодотголоо хийх ажлын хэсэг гараад ажиллана. 

Таныг төсвийн байнгын хорооны дарга байгаа цагт амжилт олохгүй. Гөлөг төөрүүлж байгаа юм шиг л юм болно. Ажлын чинь арга барил, заль мэхийг чинь сайн мэднэ. Ардын намын бүлэг хариуцлагын асуудлаа дотроо ярих хэрэгтэй байна" гэв.