Өглөөний зочин шууд ярилцлагын энэ удаагийн дугаарт СХД-ийн 16-р хорооны Засаг дарга Ч.Энххорол уригдан оролцлоо.
- Өглөөний мэнд хүргэе! Таны хувьд СХД-ийнхээ Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар зургаан жил ажиллаж байгаад сонгуулийн өмнөхөн Засаг даргын ажлыг хүлээж авсан. Ингээд иргэд танд дахин итгэл хүлээлгэж ажлаа үргэлжлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн зургаан жилийн ажил болон өнөөдрийн энэ албан тушаал хоёрын хооронд хэр зай байна вэ? Үүнээс яриагаа эхэлье.
Та бүхэнд болон үзэгчдэдээ өглөөний мэнд хүргэе. ИТХ-ын сонгууль болоод үр дүнгээ үзээд удаагүй байна. Миний хувьд тухайн хорооныхоо иргэдийн итгэлийг аваад ажиллаж байна. Нийгмийн хөгжил гэдэг бол бүхэл нийгмийн асуудал буюу хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд маш олон асуудлуудын нийлбэр. Тэр ч утгаараа Засаг даргаар ажиллаж эхлээд нэн тэргүүнд нийгмийн салбарын онцгойлон анхаарч байна. Энэ хүрээндээ ГОЁ ТӨСӨЛ-ИЙГ санаачлан хэрэгжүүлж байна. Төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орчин бий болгох, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд явж байна.
- Та ажлаа аваад эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч, ажиллаж ирсэн хүн. Өмнөх зургаан жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдаач?
Нийгмийн хөгжил дээр хийж байсан ажлын онцлох нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүд рүү чиглэсэн ажлыг хийж байсан. Энэ маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд яг хүүхдээ хараад л гэртээ байж байдаг. Ингэснээр ажил хийх боломжгүй, нийгмээс тусгаарлагдах явдал гардаг. Иймд тэдэндээ зориулсан спортын тэмцээн зэргийг ч зохион байгуулсаар ирсэн. Хүүхдээ тэмцээнд ороод, шагнал аваад зогсож байгааг харсан эцэг эхчүүдийн нүд хэчнээн сайхан гээч.
Мөн түүнчлэн төрийн албан хаагчдын харилцаа хандлагын асуудал дээр анхаарлаа хандуулж, "Эхэлж инээ, эхэлж мэндэл" гэх мэт маш олон нийгэм рүү чиглэсэн ажлуудыг хийсээр иржээ.
- Ярианы эхэнд дурдсан Гоё төслийн талаарх мэдээллийг өгөөч, ямар зүйл рүү чиглэж, юугаараа онцлог вэ?
Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд орчны аюулгүй байдал, тав тухтай амьдралыг цогцлоохын төлөө ажиллахаас гадна хийсэн бүтээснээ нийгмээрээ зөв, боловсон авч явах, цааш үргэлжлүүлэх, нийгэм өөрөө эрүүлжихийн төлөөх ажлуудыг хийх шаардлагатай гэж үздэг. Иймд хувь хүний өөрийн хандлага, үзэл санаанд эергийг түгээе гэж байгаа юм. Дандаа болохгүй бүтэхгүй байна гэж ярихаас илүүтэй сайн сайхан зүйлсээр эерэг дадалд сургах буюу гоё зүйлүүдийг үлгэрлэх ажлыг хийж байгаа. Судалгаагаар ч сөрөг мэдээллүүд ихсэх тусам түүний гаралт өсдөг. Иймд илүү их сайн мэдээ, сайхан зүйлсийг л олондоо хүргэж түүнээсээ дадал болгох зүйл рүү чиглүүлж байна гэсэн үг л дээ.
- Ахуйн ажил руу хэт орчихоор ар гэрээ мартах гээд байдаг тал бий. Тэр ч утгаараа хорооны ажилчид цаг наргүй ажилласнаар өөрийнх нь амьдралд эргээд хагарал үүсэхгээд байдаг тал ажиглагддаг. Таны хувьд залуу хүн, тэр утгаараа ажилчдынхаа ажиллах орчин, нөхцөл дээр хэрхэн анхаарч байна вэ?
Намайг ажил авах үед хүний нөөцийн асуудалтай байсан ч одоо бид багаа бүрдүүлээд байна. Миний хувьд бид өөрсдөө хүний эрх, хөгжил яриад л байдаг гэтэл хажуу дахь хань, үр хүүхдээ үл хайхраад байвал энэ бол асуудал. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эхлээд өөрийн амьдралдаа чанартай цаг зарцуулах, анхаарах дараа нь ажлаа яс хийдэг буюу ажлын цагийг хийдүүлэхгүйгээр цагтаа ирээд цагтаа явдаг, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийдэг байхыг л хүсдэг, шаарддаг...
Дэлгэрэнгүй шууд ярилцлага үзэх: