Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ
2024.11.11 14:28
1671
П.Мөнхтулга: УИХ-ын дарга башир арга хэрэглэж төсөв батлуулсан

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас төсөв болон цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

П.Мөнхтулга УИХ-ын гишүүн: Би дэгийн тухай хуулийг анх батлагадахад нь л шүүмжилж байсан. Дэгийн тухай хуулиараа төсөв уначихсан. Нийт танхимд байсан гишүүдийн тоог харахад ирцэнд орсон боловч санал өгөөгүй гишүүнийг эсрэгээр "өгсөн" гэж авна гэсэн. Дэгийн тухай хуулинд заалттай байгаа. Ирцэнд орсон байгаа гишүүдийн хэд нь гадуур явж байсан, танхимд суугаагүй юм, төхөөрөмжин дээрээ зөвшөөрсөн гэдэг кноп дараагүй юм тэр болгон эсрэгээрээ авах ёстой. 

Гэтэл УИХ-ын дарга байгаа гишүүдийг тоолж байгаад тэр дундаасаа гар өргүүлсэн. 

Нэгт, Төсвийн тухай хууль өөрөө их үрэлгэн, урсгал зардал дээрээ тодорхойгүй, ирээдүйд бидэнд орлого авчрах биш төсөв гарсан. Төсвөө башир аргаар батлуулсан нь сайшаалтай санагдахгүй байгаа. 

Шууд дамжуулалт: