УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Б.Жаргалан" УИХ 4 гаруй сар улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор маш олон алдаа завхралууд гарч байна. Төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсан асуудлыг хэлэлцсэний улмаас асуудлууд үүсээд эхэлсэн.
2025 оны улсын төсвийг хэлэлцэхтэй холбоотой маш олон асуудал гарлаа. ЗГ-аас том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар замыг нь зассан гэж хэлж болно.
Ч.Лодойсамбуу" Их хурлын үйл ажиллагаа, их хурлын дэгийн тухай хуультай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Их хурал өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон байна гэдгийг харж байна. Хууль биш намын аль нэг даргын үзэмжээр их хурлын үйл ажиллагаа явагдаж байна.
О.Цогтгэрэл" Төсөв бага байх ёстой гэчхээд гоё сайхан бүтээн байгуулалт нэхээд байдаг. Энэ бол нэг зоосны л нөгөө тал гэсэн үг шүү. Бүлгийн хурал дээр төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг огцруулах саналыг дийлэнх гишүүд дэмжсэн" гэв.
Шууд дамжуулалт үзэх: