Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2024.11.11 15:49
1267
НЭМГ: Томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой дүүргүүдэд 310 ор нэмэлтээр дэлгэсэн

Нийгэм эдийн засагт томуу, томуу төст өвчин нь ихээхэн дарамт үзүүлдэг. Иймээс дэгдэлт эхлэхээс өмнө энэ чиглэлд халдвар, хамгааллын дэглэмийг сахих чиглэлд ЭМЯ, ХӨСҮТ хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

НЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Батцоож "Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагаар тархалтын түвшин идэвхжлийн түвшинд байна. Амбулаторийн 120 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст 6160 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна.

Нийт өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 насны,  23.8 хувийг 2-4 насны 19.3 хувийг  5-9 насны, 20.4 хувь нь 10-15 насны хүүхэд эзэлж байна.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 759 ор ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 9 дүүрэгт 1108 хүүхэд томуу томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Амралтын өдрүүдэд буюу бямба гарагт 1100, ням гарагт  1200 орчим хүүхэд яаралтай хүлээн авах тасгаар үйлчлүүлсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн. Иймээс амралтын өдөр ажиллах эмч нарын тоог нэмсэн. Дүүргүүдэд мөн нэмэлтээр 310 ор дэлгэсэн. Сахартай хүмүүс томуу, томуу төсч өвчнөөр хүндрэх эрсдэл гурав дахин, нас барах эрсдэл долоо дахин өндөр. Зүрхний шигдээс, астма өвчинтэй хүмүүс эмнэлэгт хэвтэх нь их, жирэмсэн ээжүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Иймээс урьдчилан сэргийлэх нь чухал юм" гэлээ.