Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.12 10:05
2171
Улсын дугаар шинээр олгохдоо найман шалгуур үзүүлэлтийг баримтална

Нийслэлд түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан.

Энэ сарын 8-наас мөрдөж эхэлж буй тогтоолын дагуу сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.

Дугаар олгох дэс дарааллыг цахимаар "Car plate" нэртэй платформ шинээр нэвтрүүлж ашиглах бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм. Тиймээс ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

- Импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгохгүй, дугаар олголтыг зогсоолоо гэх мэт маш олон мэдээллүүд гарч байна. Энэ асуудлаар мэдээлэл өгнө үү

- 2023 оны 12-р сард түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Тус хуулиудтай уялдуулан зарим хуулинд өөрчлөлт орсон. Үүн дээр авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Улаанбаатар хотын захирагчийн саналыг харгалзан үзэж, Улаанбаатар хотод олгогдох тээврийн хэрэгслийн тооны дээд хязгаарыг тогтооно гэж зааж өгсөн байдаг. Тус заалтын хэрэгжилт энэ оны 2-р сарын 8-ны өдрийн 18-р тогтоолоор 730 мянга байна гэж тогтоосон. 

Мөн тус хуульд Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийн хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үндэслэн шалгуур үзүүлэлт тогтооно гэдэг заалтууд байгаа. Энэхүү хуулийн үндэслэлийн дагуу дээрх асуудлууд гараад байгаа. 

-Найман шалгуур үзүүлэлт хангасан иргэн шинээр тээврийн хэрэгслийн дугаар авч болно. Энэхүү найман шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгвөл

- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;

- Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;

- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

-Иргэдийн хувьд автомашины дугаараа хадгалж авч үлдэж болох уу гэх зүйлийг маш их асууж байна. Хадгалж болно болохгүй гэх маргаантай асуултууд байсаар байна. Энэ асуудлын талаар мэдээлэл өгнө үү

- Иргэн Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаараа хадгалж авч үлдэж болно. Жишээ нь iphone 12 утсыг 15-аар солилоо гэхэд бүртгэл нь iphone гэдгээрээ л байх ёстой. 730 мянгаар хязгаар тогтоосон, үүнээс доошоо орсон тохиолдолд бүртгэлийг шинээр хийлгэх, импортоор орж ирэх, орон нутгаас машин худалдаж авах бол шалгуур үзүүлэлтийн дагуу дэс дараалалд орж лдугаар авна. 

-Орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод зорчиход хоног тутамд татвар төлөх болсон. Харин энэ мөнгө хаана төвлөрч, яг юунд зарцуулагдах вэ

- Улаанбаатар хотод хотын дугаар хязгаарлачихлаа. Улаанбаатар хотод хязгаарлаад байхад орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл хотод зорчих боломж бүрдэж байна. Оро нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 48 цагтаа 1000 төгрөг, түүнээс цааш хоног тутамд 5 мянган төгрөг төлөх хууль, эрх зүйн актууд гарсан байгаа. Тус хууль 9-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжээд явж байгаа. Энэ мөнгө нь авто замын санд орно. Төвлөрсөн мөнгөөр зам засах, авто замын сантай холбоотой хэрэгжүүлэх ажилд зарцуулдаг. 

Шууд дамжуулалт: