Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.12 14:41
1827
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулахыг хүслээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийг бие даан амьдрах, хөгжих боломжоор тэгш хангах талаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх мэдээлэл хийлээ.

Эцэг эхийн төлөөлөл: Дунгийн суулгацын хагалгааны дараа бүрэн бүтэн аппараттай байж хүүхэд бүрэн дуу чимээ сонсох боломжтой. Ингэснээр хэл засал, сурч боловсрох боломж нь нээгдэнэ. Харин аппарат нь гадны нөлөө, бидний болон үйлдвэрээс ч эвдрэлтэй ирж эвдрэл гэмтэл байнга үүсэж байдаг. Буцаагаад засахад 300 мянгаас 25 сая төгрөг болдог. Аппаратаа хаявал 25 сая төгрөг болно. Гэхдээ гайгүй сайныг авъя гэвэл 40-60 сая төгрөг байдаг. Гэвч бидэнд энэ их мөнгө байхгүй. Учир нь хүүхдээ хараад гэртээ байгаа ээж нар нэмэлт орлого олох боломж хомс байдаг. 

Гэхдээ хүүхдийнхээ сард авдаг 600 мянган төгрөгийг зарим эцэг эхчүүд хурааж, хуримтлуулж чаддаг. Харин чадахгүй цаг тухайд нь зарцуулаад дуусчихдаг иргэд хүүхдийнх нь аппарат эвдэрлээ гэхэд сэлбэг авах, засуулах боломжгүй байдаг. Гэвч аппартаа зүүж чадахгүй бол хагалгаанд орсны нэмэр гарахгүй. Буцаад л хүүхэд сонсголгүй, хэлгүй болох эрсдэлтэй. 

Англи улсад хүүхдийн сонсголын аппарат эвдэрсэн тохиолдолд улсаас 100 хувь үнэ төлбөргүй засаж өгдөг. Тэдгээр эцэг, эхчүүд хүүхдийн боловсролд маш сайн анхаарч чаддаг. Гэтэл бид нар хүүхдийнхээ аппаратны зай дуусах юий, эвдрэх вий гэж санаа зовж суудаг гэлээ. 

Тиймээс  төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулахыг хүслээ.

Шууд дамжуулалт: