Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.12 14:44
2869
Сонгуульд өвдөг шороодсон П.Анужин Ерөнхий сайдад зөвлөнө

УИХ-ын гишүүн асан П.Анужинг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ. Гадаадад суух консулд нэр нь яригдаж байсан тэрээр ийнхүү Ерөнхий сайдын зөвлөх болов. 

2024 оны УИХ-ын сонгуульд Зүүн бүсээс нэр дэвшээд өвдөг шороодсон.

Ерөнхий сайдад зөвлөх П.Анужингийн талаарх баримтуудыг эргэн сануулъя.

Баримт 1: УИХ-ын гишүүн П.Анужинг 2021 онд эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгажээ. Тодруулбал, тэрбээр өөрийн төрсөн эцэг болох УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар шалгаж байсан.

Баримт 2: Дээлийн өнгийг хуульчлах санаачилга гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан удаатай 

Баримт 3: Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль батлуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, татвар төлөгчдийн мөнгөөр өөртөө оноо авах гэсэн санаархал гэж олон нийт бухимдаж байсан удаа бий. Энэ мэтчилэн сөхөөд яривал олон баримт бий, түүний хийж хэрэгжүүлсэн олноос оноо авсан ажлууд ч байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. 

Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгасан. П.Анужин ЗГ-ын хэрэгжүүлэх үйл ажиллагааны сайн зөвлөгч байж чадах уу?