Шинэ нам 2024 онд бүрдсэн парламентын гишүүдийг үндсэн хуулиасаа илүү эрх мэдэл гаргаж 38,5 их наядын төсөв ярьж байгааг эсэргүүцэж Засгийн газрыг эргүүлэн татах шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Мөн энэ үеэр ирэх оны төсвийг 2012 онтой харьцуулахад тав дахин их байгааг онцоллоо.
Д.Батмөнх Эрхзүйч, эдийн засагч: Төсвийн хувьд зардлаа ихэсгэх нь иргэд, ААН-д ирэх ачаа ихсэх юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан байсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 90 их наяд гэж үзвэл 25 хувь нь 23 орчим их наяд л байх ёстой.
Иймээс 38,5 их наяд төгрөгийн зарлага оруулж ирж байгаа нь инфляц нэмэгдэх гол үзүүлэлт болно. Мөн дулаан цахилгааны үнэ нэмэгдэнэ. Тус тариф нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.
Цаашлаад 14 мега их төсөл хэрэгжихээр төлөвлөж байна. Гэвч тус төсөл хэрэгжээд үр ашиг өгөхөөс өмнө ААН-үүд дампуурна. Яагаад гэвэл зардлаа нэмчихээд орлогоо нэмэхгүй байна.
Тиймд Улсын төсвийг гишүүдийн санаачилгаар 3,6 их наядаар буулгахыг дэмжиж энэ төсвийн зардлыг 10 их наядаар буулгах, буулгахдаа татварын дарамт, нөүт, хүн амын орлогын албан татвараас багасгах хэрэгтэй гэж үзэж байна гэлээ.
Шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга, боловсролын доктор Б.Гантулга “Ийм өндөр зардалтай төсөв оруулж ирэхдээ өөрийнхөө үр хүүхдүүдэд анхаарал тавьж чадахгүй, бусдын үр хүүхдэд эрдэм мэдлэг олгох гэж байгаа 60 мянга гаруй багш нарын асуудлыг бодож үзсэн үү. Сэхээтнүүд чинь аргаа барахдаа гадагшаа гарч, хар ажил хийж байна” гэлээ.
Шинэ нам 2024 оны сонгуульд цоо Мөнгөний цоо шинэ бодлого дэвшүүлсэн ч ард түэмн маань сайн ойлгоогүй, мөн бидний саналыг дээрэмдсэн. Үр дүн нь өнөөдрийн төсвийн хууль. Ийм төсөв оруулж ирж байгаа Л.Оюун-Эрдэнийг ард түмэн удахгүй буулгах болно хэмээн Шинэ намын мөнгөний бодлогын зөвлөлийн ахлагч, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү хэллээ.
Шууд дамжуулалт: