Нийслэлийн ерөнхий менежер буюу Захирагчийн ажлын албаны шинэхэн даргаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг сонгогджээ.
Тэрээр:
- 2020-2021 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга
- 2021-2024 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга
- 2024 онд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитектораар ажиллаж байсан туршлагатай.
Түүний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Түүний жилийн орлого 2020 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга болох үед нь 17 сая байсан бол 2023 онд 37 сая болж хоёр дахин өсжээ.
2020 онд 8 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг гэртэй гэж мэдээлж байсан бол 2023 онд 580 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр амины орон сууцтай болсон байна.
Шинэхэн хотын ерөнхий менежер өөрийн нэр дээрээ авто машингүй. Харин 475 сая төгрөгөөр үнэлэгдэх 85 үхэр, 149 адуу, 14 хурдан удмын адуу, 30 сая төгрөгийн газартай байна.
8 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцаа гуравхан жилийн дотор 580 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болгож өргөжүүлэх аргаасаа цалингаараа амьдардаг жирийн иргэддээ заагаад өгчихвөл улс эх орны ирээдүйд хэрэгтэй л юм даа!