Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эдийн засаг
2024.11.13 12:49
1728
Д.Жаргалсайхан: Гадаадын хөрөнгө оруулалт бол дэлхий рүү гарах том хүч

Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан эдийн засагч Д.Жаргалсайханаас тодрууллаа.

Тэрбээр, "Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Гадаадын хөрөнгө оруулалт бол гаднаас орж ирж байгаа гурван юмыг хэлж байгаа. Хөрөнгө, технологи, зах зээлийн хүртээмж буюу дэлхий рүү гарах том зах зээлийн хаалга нээгдэж байгаа хүч чадал. Ийм хүч Монголын компаниудад байхгүй.

Томыг нь сонгож аваад, дэлхийн томчуудыг эх орондоо оруулж ирэхгүй бол хоорондоо хэрэлдээд хоёр улсынхаа дунд л үлдэнэ. Хөрөнгө оруулалтын хууль бол зарчмын хууль буюу өөрчлөгддөггүй байх ёстой. Энэ хууль ганцаараа бие даасан хууль биш. Татвар, газар гэх мэттэй холбоотой асуудлууд нь өөрсдөө хамаарал бүхий хуулиараа шийдэгдэнэ. Учрыг нь ойлгохгүй хүмүүс босоод ирэхээр нь тэрийг ашиглаж тодрох гэсэн улс төрчдөөс болоод Монгол тамын тогооны үлгэр шиг л болох гэж байна. Ер нь бол би эх оронч гээд цээжээ дэлдээд байгаа хүмүүсээс л болгоомжлох ёстой шүү гэдгийг хэлье. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг өөр болгож, орсон хөрөнгүүдийг баталгаатай байлгах ёстой. Тэгж байж манай улс хөгжинө" гэв.