Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Сонгууль
2024.11.13 13:00
2159
Д.Бат-Эрдэнэ: Сонгуульгүй жилүүдэд сонгуулийн боловсрол олгох ажлыг түлхүү хийнэ

Сонгуулийн Ерөнхий хорооноос монгуулийн өгөгдлийг дүрслэлийн үзэсгэлэнг танилцуулах үеэр Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа маш олон төрлийн бүртгэл, дата дээр үндэслэгддэг бөгөөд дата мэдээллийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.

Д.Бат-Эрдэнэ: Манай улс 1992 оноос хойших сонгуулийн дата мэдээллийг судалгаа шинжилгээнд оруулалгүй цаасан хэлбэрээр хадгалсан нь мэдээллийн ач холбогдлыг бууруулж байна хэмээн үзэж дата мэдээллийг салбарт нь хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нээлттэй ашиглуулснаар сонгуулийн тухай хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр ирүүлсэн саналуудыг хүлээн авч дэмжих боломжтой болох юм.

Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуультай жилүүдэд тодорхой мэдээлэл хүргэж ажилладаг байсан бол энэ удаа сонгуульгүй жилүүдэд ч сонгуулийн боловсрол олгох ажлыг зохион байгуулна. Цаашлаад судлаачдад  дата мэдээллийг нээлттэй ашиглах боломжийг олгож салбарын хүмүүсийн дунд эрдэм шинжилгээний хурлыг зарлаж байна.