Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.13 13:05
3453
Б.Дэлгэрсайхан: Урд айлыг зөвшөөрсөн дээр төмөр замуудаа холбоно

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр" Машины дугаар олголтын асуудлыг Нийслэлд бүрэн шилжүүлж өгч байгаа. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудлыг өнөөдрийн ЗГ-ын хурлаар хэлэлцлээ. Одоо намын бүлгүүдэд танилцуулна. Тэгээд УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн шийдэлтэй байна. 

Тулгамдсан зүйл байхгүй, ерөнхийдөө ойлголцсон. Биднээс л шалтгаална. Дэлхий нийтээрээ холболтыг хийхгүй, дэд бүтцээ хийхгүй бол бид цаашид хөгжихгүй гэдгийг харууллаа шүү дээ. 
10 гаруй жил хэрэлдлээ, нарийн өргөн гэж маргалдлаа. Одоо урд айлыг зөвшөөрсөн дээр замаа холбоё гэдэг бодолтой байна. 

Жилд 20 сая тонноос доошгүй нүүрс авъя гэж байгаа. Бид аль болох удаан хугацаанд их хэмжээгээр нүүрс өгөх нь Монгол Улсад стратегийн том хөрөнгө оруулалтад чухал ач холбогдолтой. 

Богд уулыг нүхлэж бүтээн байгуулалт хийх асуудал дээр: Бид нийслэлээ тэлье гэж ярьж байгаа. Урагшаа тунель гаргаад ядаж нисэх рүүгээ 20 минут яваад очдог болгоё л гэж бодож байгаа" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: