Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2024.11.13 14:52
1086
Н.Учрал: Орон нутгийн өмчит компаниудыг тоолж чадахгүй хэмжээнд хүрлээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эрхзүйн реформын талаар танилцууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өндөр зарлага, хяналтгүй төсөвт зохих арга хэмжээ авах ёстой. 

Энэхүү реформыг санхүүгийн сахилга бат, хариуцлага, ил тод нээлттэй засаглал, эдийн засаг дахь улс төрийн оролцоог хангаж төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд хийнэ. Орон нутгийн өмчит компаниуд дээр улс төрийн хамаарал, хяналтгүй төсөв, ил тод бус байдлууд өнөөдрийг хүртэл байсаар байна. Монгол улсад төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг төрийн өмчит 99 толгой компани байна. Орон нутгийн өмчит компаниудыг тоолж чадахгүйд хүрээд байна. Уг 99 компаниас гэхэд хөрөнгийн өгөөжийн эрсдэлээрээ 23 хувь нь дунд, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон. 

Төрийн өмчийн компаниуд бол төсөвт 5,8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг бол зарлага нь улсын төсвийн 75 хувьтай тэмцэж байгаа учраас шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна" гэлээ.