Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.13 19:47
1748
Хорин минутын хот болох мөрөөдөл “лөөлөө” боллоо

Хамтарсан ЗГ-аас түгжрэлийн сайд гэх томоохон албан тушаалыг авсан АН-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн нэг дорвитой шийдвэр гаргалгүй нийслэлчүүдийн нүднээс далдхан явсаар хагас жил гаруй хугацааг өнгөрөөгөөд байна.

Тэгвэл нийслэлийн замын 80 гаруй хувь нь түгжрэлтэй, гол замын даац 3-4 дахин хэтэрсэн үзүүлэлттэй,  иргэд өдөрт 3-4 цаг, жилд 40 гаруй өдрийг түгжрэлд зарцуулж буй статистик мэдээлэл бий. Түгжрэлд зарцуулсан алдагдсан боломжийн өртгийн тухайд 2022 онд 3.8 их наяд төгрөгт хүрээд байсан бол ирэх он гэхэд 24.3 их наяд хүрэх тооцоолол гарснаас үзэхэд бид ойрын хугацаанд түгжрэлээсээ тийм ч амар салахгүй нь мэдээж.

Атал сүүлийн гурван жилийн хугацаанд түгжрэлийн эсрэг гэх нэрийдлээр 1.4 их наядыг салхинд хийсгээд байгааг ч дурдах нь зүй. Төсөв мөнгө, түгжрэлийн сайд гэхээс илүүтэй мэргэжлийн бодлого, төлөвлөлт шаардлагатай гэдгийг дээрх баримтууд харуулж буй ч хоржоонтой нь хотын удирдлагуудад ч, хорин минутын сайдад ч, хамтарсан ЗГ-т ч хорих, хаах боохоос өөр дорвитой шийдэл алга байна.

Товчхондоо хорин минутын хот болох мөрөөдөл лөөлөө боллоо гэсэн үг.