Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо айлын байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 17:28 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 3 өрөө байр /107 метр2/ шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан. Нийслэлийн Аврах ангийн аврах бүлгийн эмч 16 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж НТТТ-д шилжүүлэн өгсөн.