Автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрээр, "Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд машины дээд хязгаарыг тогтоосон. Улаанбаатарт 350-400 мянган машин өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа. Улаанбаатар хотын дэд бүтцийн хувьд 500 мянган хүнтэй, 50-80 мянган авто машинтай байхаар төлөвлөгдсөн. Гэтэл хэд дахин илүү машин замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хүний эрхийн том зөрчил болж байна.
Автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулаад орлогыг нь хүүхэд хамгаалах санд оруулаад явж байгаа. Иргэд азийн дугаарыг л илүү үнэ төлж авч байна. Авто машинаа хөдөө орон нутаг руу явуулсан, устгалд оруулсан иргэд дугаараа хадгалж авч үлдэх эрх нь хуулиараа байгаа. Дараагийн шинэ машин дээрээ тавих, бусдад зарж борлуулах эрх нь нээлттэй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: