Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.11.14 13:01
2932
Ц.Туваан: Хятадын компаниудад нүүрсний эрэлт их байгаа учраас манай үнэ буухгүй гэсэн үг

УИХ-ын гишүүн бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас нүүрс худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Нүүрс олборлох орд дээрээ нээлттэй тендер зарлана. Худалдан авах гэрээтэй холбоотой асуудал яригдаж байх шиг байна. Нүүрсээ зарна, мар нэг оффтэйк гэрээ байхгүй. Монгол улс хуультай. Нүүрс хуулийнхаа дагуу л зарагдаж байгаа. БНХАУ-ын томоохон компаниуд нүүрсийг урт хугацаагаар худалдан авах сонирхол их байгаа буюу эрэлт нь өндөр байгаа учраас үнэ буухгүй гэсэн үг.