Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.14 14:15
1566
“Нээлттэй хором” хэлэлцүүлэг Хүнсний аюулгүй байдал-Пестицидийн хор нөлөө сэдвээр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явц, тулгамдаж буй асуудлаар олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор МҮОНРТ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Энэ удаагийн “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлэг “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ПЕСТИЦИДИЙН ХОР НӨЛӨӨ” сэдвийн хүрээнд болно.

Тус хэлэлцүүлэгт:

  • Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын  зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга
  • Т.Мөнхтөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Мал аж ахуй хариуцсан зөвлөх
  • Ж.Туяацэцэг ШУТИС-ийн, Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор (Ph.D), Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • М.Бямбасүрэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • Ч.Баттогтох АУ-ын доктор (Ph.D),  Био-Анагахааын хүрээлэнгийн захирал, Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • С.Цэрэнчимэд Гаалийн төв лабораторийн дарга, Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • Ц.Ренчинсэнгээ Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Хүнсний хувьсгал” ТББ-ын УЗ-ийн Тэргүүлэгч гишүүн
  • Б.Батхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал

“Хүнсний хувьсгал”-ын чухал зорилт болсон хүнсний аюулгүй байдлын асуудлаар тус хэлэлцүүлэгт холбогдох албаныхан, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид оролцоно. “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлэг 2024.11.14-ны өдөр 21:05 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээр шууд хүрэх болно.