Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.19 13:25
854
З.Батбаяр: Улаанбаатар хотод 1 худгийг тойроод 40 нүхэн жорлон байрлаж байна

Өнөөдөр дэлхийн жорлонгын өдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

З.Батбаяр Усны газрын дарга: Энэ өдөр бид хүний эрүүл мэнд, хүний эрхийн асуудал, эдийн засаг хөгжлийн асуудлыг ч хөндөж ярих ёстой. 1990 онд Истанбул хотод Босфорын хоолойд усанд орохыг хориглож байсан. Тухайн үед ямар арчаагүй улс вэ гэж бодож байсан. Харин энэ жил усны газраас Улаанбаатар хотын гадаргын усанд сэлэхгүй байхыг, Туул, Сэлбэ голд сэлэхгүй байхыг зөвлөсөн зөвлөмж гарсан. 

Үүний шалтгаан нь ердөө л жорлонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, нүхэн жорлонгоос үүдэн усны нөөцөд аюул учирч бохирдол үүссэнээс гадаргын усандаа сэлж чадахгүй хэмжээнд хүрсэн. 

Иргэд уух устай жорлонгийн ус ямар хамаатай юм гэж боддог. Гэтэл хөрс бохирдсоноос шалтгаалж голын ус бохирдож байна. Голууд бохирдсоноос шалтгаалж гүний ус бохирдох эрсдэлтэй. Ингэснээр бидний уудаг ус бохирдох өндөр эрсдэлтэй байна. Таны ууж байгаа ус эрүүл байх нь жорлонтой шууд холбоотой. Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлонтой, 17 мянган худагтай. 1 худгийг тойроод 40 жорлон байж байхад тэр худгаас цэвэр ус уух боломж байгаа юу. Улаанбаатар хотод 1.5 сая хүн байгаа 680 мянган жорлондоо хуваах юм бол 2 хүн тутамд нэг жорлон байна. Бүх жорлонг жигд тараагаад тавивал Сүхбаатарын талбай дээр 4-6 жорлон байхаар байна гэлээ. 

Шууд дамжуулалт: