Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.11.19 13:58
295
Ахлах эмч Т.Алдартүшиг: Амралтын өдрүүдэд хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн дуудлага эрс нэмэгдэж  600 хүрч байна

Өнөөдөр манай сурвалжлах баг томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгдэж байгаа талаар нийслэлийн түргэн тусламжийн ахлах эмч Т.Алдартүшигээс тодрууллаа.

Тэрээр "Нийслэлийн түргэн тусламжийн төв нь зургаан дүүргийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг тасралтгүй үзүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд томуутай хамраалтайгаар дуудлага 1400 хүрсэн. Энэ дуудлага нь томуугийн өмнөх үеийнхээс 10 хувиар ихэссэн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн ажлын өдрүүдэд зөвхөн хүүхдийн 300-400 дуудлага ирснээс 30-40 хувь хүүхдийн томуу томуугийн дэгдэлттэй холбоотой дуудлагыг хүлээн авч ажиллалаа.

Сүүлийн үед хүүхдийн томуу, томуу төст өвчлөлтэй хамааралтай дуудлага амралтын өдрүүдээр эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд 600 дуудлагыг хүлээн авч ажилласан.

Ийнхүү ачаалал эхэлсэнтэй холбогдуулан дуудлага хүлээн авах 37 багийг 41 хүртэл нэмэгдүүлж зургаан дүүргийн амболторууд уртасгасан цагаар ажиллаж байна.

 Иргэд томуу, томуу төст өвчлөлтөө холбоотой дуудлагыг зөвхөн 103 руу залгахаас гадна  119 дугаараас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой" гэлээ.