Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.11.19 16:21
371
Б.Болдбаатар: Антибиотикийн буруу хэрэглэээнээс үүдэж хүний биед тэсвэртэй нян бий болж байна

 

Жил бүрийн энэ өдрийг Бичил биетний тэсвэржилтийн 7 хоног хэмээн дэлхий даяар тэмдэглэдэг.

Өнөөдөр антибиотикийн зөв зохистой хэрэглээний сургалтын үеэр Мал эмнэлэгийн ерөнхий газрын дарга Б.Болдбаатараас тодрууллаа.

Б.Болбаатар: НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг Бичил биетний тэсвэржилтийн 7 хоног хэмээн дэлхий даяар тэмдэглэдэг.Энэхүү өдөр дэлхий нийтээр антибиотикийн буруу хэрэглээнээс хамаараад тэсвэртэй нян хүний биед бий болж байна. 

Өөрөөр хэлбэл антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэж тухайн нян антибиотикт тэсвэртэй болж, антибиотик хэрэглэх ямар ч шаардлагагүй болох аюул үүсээд буй нь дэлхий нийтийн түгшүүр болж байна. 

Тиймээс иргэд өөртөө  зөв хандлага хэвшүүлэх шаардлагатай байгаа юм.  Эмчийн заавраар шаардлагатай үед зохистой хэрэглээг зуршил болгох хэрэгтэй" гэлээ.