Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.11.19 16:41
1447
Хүүхэд зодсон багш өмнө нь хувийн цэцэрлэгт яслийн ангийн туслах багшаар 15 жил ажиллаж байжээ

БГД-ийн 57-р цэцэрлэгт туслах багш нь 4 настай хүүхдийг зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Тиймээс манай сурвалжлах баг тус цэцэрлэгийг эрхлэгч А.Баярмаагаас тус хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

А.Баярмаа 57-р цэцэрлэгийн эрхлэгч: Энэ үйл явдал 11-р сарын 15 буюу өнгөрсөн 5 дахь өдөр болсон. Харин өчигдөр эцэг, эхийн хүсэлтийн дагуу камер шүүж, багшийн туслах хүүхэдтэй зүй бус харьцаж байгааг илрүүлсэн. Тиймээс бид цагдаагийн байгууллагад хандаад, БГД-ийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа. Би эцэг, эхчүүдийг гомдлоо өг гэсэн. Бага насны хүүхдүүдтэй зүй бус харьцаж, гомдол гаргахгүй байхын аргагүй үйлдэл хийсэн. Манай багш нар тогтвор суурьшилтай ажилладаг. Манайд ажиллаж байсан туслах багш тэтгэвэртээ гарсан учир зарын дагуу тус багшийг ажилд авсан. Хүний нөөц үнэхээр хэцүү байгаа.

Хүүхэд зодсон багш 46 настай, 15 жил "азийн хүүхдүүд" цэцэрлэгт багшийн туслах хийсэн, нийслэлийн боловсролын газрын багшийн туслахын сертификаттай  байсан. Багшийн туслахын шалгуурыг хангасан хүн байсан тул ажилд авсан. 

Ажилд аваад хүүхэд зодсон туслах багш Н-тэй 2 сар л ажиллаж байна. 

-Хүүхэд зодсон туслах багш Н энэ хэргээс өмнө ямар нэгэн асуудал гаргаж байсан уу. Эцэг эхчүүдийн зүгээс санал гомдол ирж байсан уу

-Ямар ч санал гомдол ирж байгаагүй. 

-15 жил ажилласан туршлагатай багш байна. Гэхдээ энэ хугацаандаа хүүхэд зодож байсан байж болзошгүй байна

-Тийм. Энэ хүн "азийн хүүхдүүд" цэцэрлэгт 15 жил яслийн багшаар ажилласан. Яслийн бүлэг, тэр дундаа хувийн цэцэрлэг ямар байх уу. Тэр хүүхдүүд ярьж, хэлж чадахгүй. Ийм хүүхдүүдтэй энэ багш 15 жил яаж ажиллаж байсан бол гэж бодохоор хэцүү санагдаж байна. Одоо ажиллаж байсан анги нь 4 настай хүүхдийн анги байсан. 4 настай хүүхэд өрийгөө илэрхийлэх, ярих чадвартай тулдаа эцэг, эхчүүддээ мэдэгдсэн байна. Камераа шүүгээд хүүхэд зодсон багшийн үйлдлийг эрт илрүүлсэндээ баяртай байна. 

-Өмнө нь зан байдлын хувьд ямархуу хүн байсан бэ

-Би хүнийг ер нь ажигладаг. Тэр үед өө сайн байна уу багшаа гээд их уриалгахан байдаг байсан. Хамт ажилладаг багшаас нь асуухад ч тийм зүйл ажиглагдаагүй  байсан. Яг ангийн багш байхад хүүхэд зодсон Н маш гайхалтай сайхан ааштай. Багш ангиасаа гараад явахаар хүүхдүүдтэй зүй бус харьцаж байсан нь илэрсэн. 

Шууд дамжуулалт: