Сүүлийн үед томуу, томуу төст өвчлөлд хүүхдүүд ихэвчлэн өртөж буйг анхааралд аван манай сайтын сурвалжлах багууд олон талын эх сурвалжаас мэдээллийг хүргэж байна. Энэ талаар НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайханаас зарим асуудлыг тодрууллаа.
С.Өнөрсайхан "Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн энэ үеэр НЭМҮТ –ийн 119 тусгай дугаар нэмэлтээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч ажиллаж байна. Тус тусгай дугаар луу залгаж эрт илрүүлэг, цаг үеийн асуудал, өвчлөлийн байдал, угаарын хий, жортой жоргүй эмийн үйлчилгээ гэх мэт эрүүл мэндийн салбарын олон асуултад хариулт авах боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжээд НЭМҮТ-д тусгай дугаар 119-өөр томуу, томуу төст өвчлөлийн урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээ мэдээллийг ард иргэдэд өгөх чиглэл аван өмнөх долоо хоногоос тус өвчлөлийг дуудлагыг хүлээн авахаар мэргэжлийн операторууд, резидент эмч нар ажиллаж байна.
Тусгай дугаарт өдөртөө 130-150 дуудлага ирж буйн 10 гаруй нь томуу томуу төст өвчлөлтөө хамааралтай дуудлага, ихэнх нь жоргүй эмийн олголтын талаар асуудаг.
Мөн энэ сарын дэгдэлтээс харахад 11 сар 12 сард дэглэлт ихсэх хандлагатай байгаа тулд ажилчдыг ирэх сард нэмэхээр төлөвлөж байна гэв.
119 дугаарт ихэвчлэн оройн цагаар айсан сандарсан аав ээжүүд түгээмэл холбогддог. Манай зүгээс мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна. Томуу томуу төст өвчлөлөөс хамгийн сайн урьдчилсан сэргийлэх арга бол төлөвлөгөөт вакцинд хамруулах явдал юм. Харин ковидоос хойш иргэд вакцинд итгэх итгэл буурснаар хүүхдээ вакцинд хамруулахгүй ханиад томуу ихсэх хандлага нэмэгджээ" гэв.