Замын-Үүдийн гаалийг эгч, дүү нар нь атгадаг гэлцдэг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Иргэн Т.Нэргүй өнгөрсөн жил 2023/11/16 Замын-Үүдийн гааль тэр чигтээ мафижсан. ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалын төрсөн эгч Р.Бурмаад такс төлөөгүй бол бүх зүйлээрээ хохирно хэмээн манай редакцид мэдээлэл өгч байсан удаатай.
2022 оны 12-р сард ГЕГ-ын дарга Б.Асралтыг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор чөлөөлж оронд нь түүнийг томилсон юм.
Гаалийн байгууллага нээлттэй гэдэг нэрийн дор хаалттай бөгөөд хөшигний ард хөлжсөн, баян байцаагчдаар дүүрсэн.
Тэрээр 2022 онд 36 сая төгрөгийн орлоготой байсан бол 2023 онд 94 сая болж өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 2022 онд 28 сая байсан бол 2023 онд орлого нь нэмэгдээгүй гэж мэдүүлжээ.
Орон сууц, барилга байгууламжийн тухайд 475 саяар үнэлэгдэж байна. Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350 нь 60 саяар үнэлүүлжээ.
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж нь 2022 онд 12 сая байсан бол 2023 онд 32 сая болж өссөн байна. Түүний авлага 102 сая аж.
Р.Отгонжаргалын эгч Р.Бурмаа, хүргэн ах Л.Өлзийбаяр нартай холбоотой иргэдийн гомдол байнга гардаг хэдий ч шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй нам дарагддаг.
Гаалийн байгууллагын ажилчид 2-3 жилийн дотор тэрбумтан болдог, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогддог, ачаанд шалгалт хийхдээ өөрсдөө хувьдаа завшдаг гэх мэт асуудал тогтмол гардаг. Гэвч үе үеийн гаалийн дарга нар огт хариуцлага хүлээдэггүй, хаацайлаад өнгөрдөг нь байдаг л үзэгдэл.
Чимээ аниргүй ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал та албан үүргээ гүйцэтгэж хөлжсөн олон байцаагчдаа хяналт тавих цаг нь болжээ.