Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан. Уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрээр, "Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авна гэж бодож байна. Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бий. Үүнээс эхлэн танана. Хамгийн сүүлд урсгал зардлыг танах асуудал яригдана.
1.2 их наяд төгрөгийн зардлыг танаж байж алдагдалгүй төсөв болно.
Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэх ажлууд нэлээн танагдана гэсэн үг. 2025 оны төсөв 100 хувь алдагдалтай төсөв биш. Хувийн хэвшлээ дэмжсэн төсөв байсан. Энэ хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр танагдана" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: