Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.20 15:21
1305
Дэлхийн 10 хүн тутмын найм нь ХПВ-ээр халдварладаг


Хүний папилома вирус нь (HPV) бэлгийн замаар халдварладаг. эрэгтэй хүн ч бас халдвар авч, ам,  хоолой, бэлэг эрхтэн, эсвэл анусны хавдар болох аюултай вирус юм. 
-    HPV нь бэлгийн замаар хамгийн их тархдаг халдвар. Дэлхийн 10 хүн тутмын найм нь энэ вирусээр халдварладаг.
-    HPV вирус тээж яваа эрчүүдийн ихэнхэд шинж тэмдэг илэрдэггүй. Дархлааны систем нь халдварыг устгаж байдаг.
-    HPV алга болохгүй бол бэлэг эрхтэн дээр үлд гардаг. Энэ нь нэг төрлийн хавдар юм.
-    Эрчүүд өөр эрчүүдтэй сексийн харилцаан орвол энэ вирусээр халдварлах магадлал ихэсдэг.  
-    Халдвар газар авахаас зайлсхийхийн тулд HPV-ийн эсрэг вакцин хийхийг ДЭМБ-аас зөвлөдөг. 
-    HPV вирусын хамгийн аюултай хувилбарыг илрүүлэхийн тулд эр бэлэг эрхтний толгойноос шинжилгээ авч болно.
-    Үлд гарсан тохиолдолд арилахаас өмнө бэлгийн хавьтлаас зайлсхийх хэрэгтэй. 
-    Үлдтэй эрэгтэйн хамтрагч эмэгтэй папилома вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй.