Дэлхийн шилдэг бяслаг шалгаруулах World Cheese Awards наадам Португалын хойд хэсгийн Визеу хотод болжээ. Тус улсын төвийн бүс нутаг Серра да Гардуньягийн хонины зөөлөн бяслаг шилдгээр шалгарч Швейцарь, Испани, Америкийн брэндийг ардаа орхижээ.
Энэ цагаас хойш Queijo de Ovelha Amanteigado бяслаг дэлхийн хамгийн амттай бяслаг хэмээн дуудуулах эрхтэй болж байна. Хонины сүүнээс гаргаж авдаг энэ бяслаг нь талхан дээр түрхдэг цөцгийн тос шиг зөөлөн.
Энэ жилийн уралдаанд 47 орны дөрвөн мянга орчим бяслаг өрсөлджээ. 40 орны 200 гаруй шүүгч бяслагны гадаад төрх, хэлбэр, нэхдэс, үнэр, амт, аманд уусах мэдрэмж зэргийг үндэслэн дэлхийн шилдэг бяслагийг шалгаруулсан байна.
Queijo de Ovelha Amanteigado, Португал
Tea Fondada, Швейцарь
Alpenhorn Mifroma, Швейцарь
La Cava Barus García-Baquero, Испани
Bayley Hazen Blue, АНУ
Pecorino Bislacco al Rum e Tabacco, Итали
Blugins, Итали
Creamy Lion Cheese, Швейцарь
Passionata, Бразил
Godbiten, Норвеги