Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2 цагийн дараа
114
Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг B2 болгон ахиуллаа

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B3-аас B2 болгон сайжруулсантай холбогдуулан Төрийн банкны үнэлгээг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган B2/Хэтийн төлөвийг тогтвортой болгож нэг шат ахиуллаа.

Тус агентлагийн тайланд дурдсанаар, Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх замаар өрийн болон төсвийн удирдлагаа сайжруулсан нь улсын зээлжих зэрэглэл ахихад гол нөлөө үзүүлж, үүний үр дүнд Төрийн банкны үнэлгээ сайжрах нөхцөл бүрдсэн гэжээ.

Зээлжих зэрэглэл гэдэг нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад зэрэгт нөлөөлдөг эдийн засгийн ач холбогдол бүхий үзүүлэлт юм.

https://www.moodys.com/research/Moodys-Ratings-takes-positive-rating-actions-on-eight-Mongolian-banks-Rating-Action--PR_498621