Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
21 мин өмнө
118
АНУ-ын Сенат дахин Израилийг дэмжсэн тогтоолыг баталлаа

АНУ-ын Сенат Израильд довтолгооны зэвсэг нийлүүлэхийг зогсоохыг шаардсан тогтоолыг хүлээж авсангүй. Израилийг хамгийн их дэмжиж, зэр зэвсэг ихээр нийлүүлдэг улс нь АНУ. Энэ байдлыг эсэргүүцэж зэвсэг нийлүүлэхийг зогсоох тогтоол өргөн барьсан ч 100 сенатчийн 60 нь эсэргүүцсэн санал өгчээ. Израилийг зэр зэвсгээр дэмжихээ зогсооё гэсэн Вермонт мужийн сенатч Берни Сандерсийн өргөн барьсан тогтоолыг ердөө 17 сенатч дэмжжээ. Түүний үзэж буйгаар, Израильд довтолгооны зэвсэг нийлүүлж байгаа нь 1961 онд баталсан гадаад орнуудад тусламж үзүүлэх хуулийг зөрчиж байгаа аж. Америкийн хүмүүнлэгийн тусламжид шууд болон дам хэлбэрээр саад болж байгаа улс орнуудад зэр зэвсгийн тусламж үзүүлэхгүй хэмээн тус хуульд зааж өгсөн байдаг.