Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.21 10:59
2473
Б.Намуун: Ханиад, томуугийн вирус хүүхдийн хэнгэрэг гэмтээхгүй

Жил бүрийн 11-р сарын 18-24-ны өдрийг антибиотикийн тэсвэржилтийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг хийдэг. Харин манай улсын хувьд 10 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил мэдлэг олгоё, нөлөөлье, яг одоо гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс Улсын 1-р төв эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын албаны дарга, АУ-ны доктор Б.Намуунаас томуу, томуу төст өвчин, вакцин, антибиотикийн тэсвэржилтийн талаар тодрууллаа. 

- Томуу, томуу төст өвчин антибиотик тэсвэртэй болсон. Тиймээс ийм антибиотик хэрэглэх ёстой болсон гээд маш олон төрлийн эмийг бид нар сольж, хольж хэрэглэж байна. Тэгэхээр антибиотик тэсвэржилтийн талаар мэдээлэл өгнө үү

-Энгийн үгээр тайлбарлавал, Хүний биед хөгц, мөөгөнцөр, бичил биетэн байдаг. Харин хүн ханиад хүрээд халуурлаа гэхэд тэрийг нь дарангуйлах эмийг антибиотик гэж нэрлэдэг. Энэ нь бидний биед байдаг хөгц мөөгөнцөр, бичил биетэн, бактериар хийгдсэн зүйл байдаг. Үүнийг бид гаднаасаа хэрэглээд халуунаа бууруулдаг. Харин антибиотик тэсвэржилт гэдэг нь бидний биед дасал болох механизмыг тэсвэржилт гэж нэрлээд байгаа  юм.  1941 онд анхны антибиотик гарч 1987 оныг хүртэл антибиотикийн эрин зуун байсан.

Гэтэл өнөөдөр 2024 он 1987 оноос хойш ямар ч антибиотик гараагүй.  Энэ нь эрүүл мэндийн салбарын ноцтой асуудал болж байна. 

Дэлхий нийт энэ асуудал дээр анхаарлаа хандуулж байна. Яагаад гэхээр эдийн засгийг тэр чигт нь антибиотик тэсвэржилтийн эсрэг зарцуулж байна.  

Антибиотек тэсвэртэй болох юм бол хүн ор хоног нь уртсана. Мөн эмнэлэгт нас баралтын гол шалтгаан нь антибиотек тэсвэржилтийн механизмаас болж байна. Үүнийг өөрөөр хэлбэл ямар ч антибиотек таарахгүй болж байна. 

-Гадаадад иргэд нь хүүхдэдээ антибиотек уулгаад байдаггүй. Харин манай улсад ханиад нь жоохон л хүндрэхэд шат шатны эмнэлгийн эмч нар антибиотек бичиж өгдөг. Хүүхдэд зориулсан хөнгөн эм бичиж өгөх нь ховор байна.

-Ард иргэд сүүлийн үед энэ талаар их мэдээлэлтэй болсон байна. Мөн энэ жилээс жороор эм олгож байгаа. Ямар ч эмийн сан руу ороод антибиотекийг аваад уудаг байсан бол одоо жортой болсон учраас хязгаарлагдмал болж байна. Антибиотекийн хэрэглээгээрээ манай улс дэлхийд тэргүүлдэг. Ард иргэд өөрсдөө антибиотекийг замбараагүй хэрэглэж байна. Эмийн талаар мэдлэгийг сайн авч чадахгүй байна. Томуугийн 80 гаруй хувь нь вирусээр үүсгэгддэг. Тиймээс бактерийн эсрэг эмийг дур мэдэн хэрэглэж байна.

Ард иргэд эмийг замбараагүй хэрэглэснээр антибиотек тэсвэржилтийг үүсгээд байна. Ханиад эмчлэгдэх эмгүй болж байна.

 Тиймээс эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. 0-5 насны хүүхдүүдэд дархлаа бүрэн тогтоогүй байдаг. Гэтэл ээж аавууд дур мэдэн антибиотек хүүхдэдээ уулгадаг.

Хүүхэд халуурлаа гэхэд эмчид үзүүлэхгүйгээр антибиотек уулгаснаар тухайн хүүхдэд дасал болдог. Энэ нь улам хүндрүүлж, нас баралтын шалтгаан ч болж байна. 

- 0-5 насны хүүхдүүдийн ханиад амархан хүндэрч, хатгаа болох нь их байна. Энэ тал дээр та мэдээлэл өгнө үү -

Ковидын цар тахлын дараа маш их хүндрэх болсон. Яагаад гэхээр ковик 19-ийн вирус ханиадны томуугийн вирустэй нэгдэж хүндрэл үүсгэж байна. Энэ сарын сүүлийн долоо хоногийн томуугийн мэдээг аваад үзвэл Sars ковид 2 вирус томуугийн А хүрээний вирустэй нэгдсэн. Ингэснээр маш хурдан хугацаанд хатгалгаанд хүргэж байна.

Өмнө нь ханиалгаад халуураад хатгалгаа болдог байсан бол одоо мэдэгдэхгүй нус гоожиж явж байгаад хатгаа болж байна.

Тиймээс ханиад хүрсэн л бол заавал уушгиа үзүүлж, эмчийн заавраар эмээ уух хэрэгтэй. 

-Жил болгон ханиадны вирус өөрчлөгдөж байна. Энэ жил ханиад хүрсэн хүүхдийн чихний хэнгэрэг гэмтэл, цоорох тохиолдол гарч байна гэсэн. Энэ үнэ үү

-Ханиадны вирус нь чихний хэнгэргийг цоолоод булаг гоожуулна гэсэн судалгаа дэлхий нийтэд байхгүй. Ийм зүйл ярих нь арай өрөөсгөл байх. Тухайн вирус нь супер вирус буюу хэд хэдэн вирусийн нийлбэр хэлбэрээр томуу үүсгэж байна. Энэ нь хүндрээд эхлэхээрээ өмнө нь өвдөж байсан эрхтэн руу чиглэж өвтгөж байна.

Тухайн хүүхдийн  чих өмнө нь өвддөг байсан бол ахин чих нь өвдөж болно.

Өмнө нь өвдөж байсан эрхтнүүд давхар өвдөх тохиолдол байдаг. Үүнийг хавсарсан өвчин гэж нэрлээд байгаа юм. Түүнээс ханиадны вирус хэнгэрэг гэмтээнэ гэсэн зүйл одоогоор би уншиж судлаагүй. 

Шууд дамжуулалт: