Улсын эмнэлгүүд төлбөртэй болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс тус асуудлын талаар эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Төгсгөлийн саруудын санхүүжилтийг урагш нь татаж, хэрэглэсэнтэй холбоотой санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн.
Гэхдээ өнөөдрийн байдлаар тусламж, үйлчилгээ зогсоох, улсын эмнэлгүүдийг төлбөртэй болгосон зүйл байхгүй.
ЭМДЕГ-тай гэрээ хийсэн зарим улсын эмнэлгүүдийн энэ оны гүйцэтгэлийн гэрээ хэтэрсэн нөхцөл байдлууд үүссэн. Тус эмнэлгүүдтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, нэн шаардлагатай биш архаг хууч өвлөлтэй иргэдийг хэвтүүлэхээс зайлсхийх чиглэл өгсөн. Үүн дээр мэдээллийн буруу зөрүү, ойлголтууд гарсан байх.
Нэн шаардлагатай, яаралтай, хавдрын тусламж үйлчилгээнд санхүүгийн болон бусад эрсдэл үүсээгүй. Энэ оныг дуустал ард иргэдэд, хүндрэл чирэгдэлгүй, санхүүгийн хүндрэл учруулахгүй байх боломж бүрдсэн.
Энэ мэдэгдэл гарсан Монгол-Японы эмнэлэгт тусламж үйлчилгээ хэвийн үзүүлж байгаа. Ард иргэдэд ЭМД-аар тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ үзүүлж байгаа.
Шууд дамжуулалт: