Үргүйдэл нь зөвхөн эмэгтэйчүүд бус, бас эрчүүдийн асуудал. ДЭМБ-ын тоо баримтаар, дэлхий дээрх үргүйдлийн тал хувь нь эрэгтэйчүүдтэй холбоотой аж.
Орос дахь үргүйдлийн шалтгаан огт ялгарахгүй байгааг нөхөн үржихүйн эрүүл мэндийн “СМ Клиник” төвийн уролог-андрологийн эмч Артур Богатырев батлан өгүүлж байна. Эрэгтэйчүүдэд үргүйдлийн хэд хэдэн шалтгаан байгаагаас хамгийн түгээмэл нь өндгөн эсийн цусны эргэлтийг хааж үрийн шингэний чанарыг бууруулдаг ивэрхий аж. Орос эрчүүдийн 20 хувьд нь энэ эмгэг илэрдэг. Мөн бэлгийн замын халдварт өвчнүүд үрийн шингэний үр тогтоох чанарыг бууруулдаг болохыг анхаарууллаа.