Украины зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүний ноцтой дутагдалд орсон, зорилтот цэрэг дайчилгаа гуравны хоёртоо ч хүрэхгүй байна хэмээн тус улсын цэргийн албаны хүмүүс The Economist сэтгүүлд ярьжээ. 2025 оны хавар гэхэд дайчилгаатай холбоотой асуудал сайжрахгүй хэвээр байх бололтой. Тэр тусмаа армид шинэ цэрэг элсүүлэх нь Киевийн хувьд томоохон асуудал болж байна. Украины арми хүчээ сэлбэх гэхээр эрчүүдийн нас хэтэрхий явчихсан, эсвэл ямар ч урам зориггүй залуус байгаа аж.
Дайчлагдаж буй украин цэргүүдийн ихэнх нь 45 орчим настай эрчүүд байна. Цэргийн алба хаахад эрүүл мэндээр тэнцэхгүй хүмүүс их ирж байгаа аж. Украинд цэргийн албанд тэнцэх иргэдийн тоо ерөнхийдөө буурсан хэмээн тус хэвлэлд бичжээ.