Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.25 12:36
1510
Маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдаантай

УИХ-ын тухай хуулийн 20.1-т "Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно" гэж заажээ.

Үүний дагуу УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулан маргааш хүндэтгэлийн чуулган хуралдуулна. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ тогтоол баталсан юм.