Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.25 12:55
2614
Ч.Өнөрбаяр: Цагдаагийн байгууллагад процессын хяналт хийнэ

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас мэдээлэл хийлээ. 

ЗГ-ын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр" ЗГ-ын Хяналтын тухай хууль 2022 онд гарсан. Засгийн газрын харьяа бүх яам, төрийн үйлчилгээний газруудад хяналт тавьдаг. Энэ чиг үүргийн дагуу ажилладаг. Сайд нартай улс төрийн хариуцлага ярихгүй, үнэнийг хэлэхэд, төрийн албан хаагч ажлын цагаар тайлан бичиж байна, нэг тайлангаа 70 гаруй байгууллага руу явуулж байна, үр дүн алга.  

Хоёрт цагдаагийн байгууллагын асуудал. Иргэд маш их хохирдог, хэргийг нь шийддэггүй асуудал. Нэг мөрдөн байцаагч 50 хавтас хэрэг шалгах ёстой байтал 150-200 хэрэг мөрдөж байна.

Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байдаг. Олон дарга үүрэг өгдөг, доор нь ажил хийдэг хүн алга. Хэрэг мөрдөхийн хажуугаар шөнө нь эргүүлд гардаг. Иймээс ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад процессын хяналт хийнэ" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: