Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.11.27 09:36
1713
50 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны хугацаанд нийт долоон азтаны хуримтлуулах дадлыг урамшуулах бөгөөд эхний азтанууд өнгөрсөн 8 дугаар сард тодорсон билээ.   

Тэгвэл “Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны супер урамшууллын эзэн болон II ээлжийн азтанууд 2024.11.20-ны өдөр тодрон Төрийн банкны төв байран дээр хүрэлцэн ирж урамшууллаа гардан авлаа.

Супер азтан буюу 50 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзнээр:

  • “Төв Заамар” Тооцооны төвийн харилцагч Э.Баяр-Элбэг

Дубай хотоор аялах эрхийн эзнээр:

  • “Хэнтий Норовлин” Тооцооны төвийн харилцагч Г.Баярсүрэн
  • “Хөвсгөл Чандмань-Өндөр” Тооцооны төвийн харилцагч М.Төгсэрдэнэ

15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзнээр:

  • “Дундговь Адаацаг” Тооцооны төвийн харилцагч А.Адъяа

Төрийн банкнаас санаачлан зохион байгуулсан “Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны хугацаанд олон харилцагч хуримтлуулах дадалтай болж, мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртсон байна. Тус аянд оролцсон нийт харилцагч болон азтанууддаа баяр хүргэе.

Итгэл төгс Ногоон ирээдүй