Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.27 12:29
2219
Улс төрийн намын тухай хуулийг олон намын тогтолцоонд нийцүүлж өөрчлөх шаардлагатай гэв

УИХ-д суудалтай таван намд зориулж мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар" 2024 бол сонгуулийн бүтэн циклтэй сонгууль болсон. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг хойшлуулах зайлшгүй шаардлага тулгарсан.

УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль дөнгөж дуусангуут улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-нд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын тухай журмын тухай хуулийг батлахдаа тухайн үед парламентад байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж бусад улс төрийн намын үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг хяссан, эвсэж нэгдэх улс орны төлөө зүтгэх боломжийг хаасан зангуутай хууль баталсан. Энэ хуулиар бий болж байгаа сөрөг үзэгдлийг хойшлуулах шаардлагатай. 

Иргэд эрхээ эдэлж чадахгүй байдлыг бий болгочихсон. Ус агаар мэт хэрэгтэй байгаа иргэнийхээ үүргийг биелүүлнэ гэж манай нам амласан" гэв. 

Дэлгэрэнгүй үзэх: