m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2024.11.27 17:29
1088
Л.Баттөр: Манай улсад жил бүр тамхины хэрэглээнээс үүдэлтэйгээр 4300 хүн нас барж байна

Өнөөдөр "Ирээдүйгээ бүү сор” аяны хүрээнд тамхины хэрэглээг бууруулж, эрүүл нийгмийг хамтдаа бүтээхийг уриаллаа.

Тодруулбал, Манай улсад таван хүн тутмын нэг нь янжуур тамхи татаж, тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4300 хүн нас барж байна. Мөн сүүлийн жилүүдэд ЕБС-ийн суралцагчдын арван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи, дөрвөн хүүхэл тутмын нэг нь электрон тамхи татсан гэх судалгаа гарчээ. Иймд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай байгааг ЭМЯ-ны НЭМ-ийн бодлогын газрын дарга Л.Баттөр хэллээ.

Л.Баттөр: Тамхины хяналтын тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 5 удаа шинэчилсэн найруулга хийгдэж, 2 удаагийн өөрчлөлт орсон байдаг. Бид өнөөдөр тамхины хяналтын хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд нэмэлт өөрчлөлт орохдоо 2023 оны нэгдүгээр сард тамхины ургамалыг Монголд тариалах заалтууд орж ирсэн нь тамхины хяналтын хуулиа сайжруулах биш улам муутгасан зүйл заалтууд нэмэгдсэн.

Түүнчлэн нийт Монгол Улсын хүн амын дөрвөний нэг нь янжуур тамхи татаж байгаа бол сүүлийн үед түүнээс ч олон хүн электрон тамхийг татаж байгаа энэ үед тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг яаравчлах, электрон тамхины импортод онцгой албан татварын зохицуулалтууд нэмэх зэрэг өөрчлөлтүүд хэрэгтэй гэсэн юм.

Б.АМИРЛАН