Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.28 09:52
2477
Кремлийн заналхийлэлд АНУ-ын тагнуулын алба эргэлзэж байна

 Америкийн алсын тусгалтай пуужингаар Оросын газар нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн нь цөмийн зэвсгийн мөргөлдөөнд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлэхгүй хэмээн АНУ-ын тагнуулын байгууллага үзэж байна. Энэ тухай Ройтерс агентлаг АНУ-ын Конгресс дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Украинд алсын тусгалтай пуужингаа хэрэглүүлэхийг зөвшөөрсний дараа Оросын тал “Орешник” хэмээх нэн шинэ баллистик пуужингаар Украиныг довтолсон. Үүний дараа Ерөнхийлөгч В.Путин телевизээр мэдэгдэл хийхдээ “Энэ бол нэн шинэ, маш хурдан пуужин. Замаас нь унагах чадал чансаа хэнд ч байхгүй” гэсэн юм. Москва цөмийн зэвсэг хэрэглэж чадахгүй, энэ нь Орост ямар ч ашиггүй хэмээн АНУ-ын тагнуулын алба үзэж байгаа аж. ОХУ Европ дахь стартегийн байрлалд цохилт өгөхөөс цааш хэтрэхгүй хэмээн өрнөд найдаж байна