Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.28 13:19
3157
С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээр баривчилжээ

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны орой АТГ-аас дайчлан баривчилжээ. С.Цэдэнсодномыг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхэд нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд баривчилсан байна.

С.Цэдэнсодном нь иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар хахуулийн хэмжээ 200 орчим сая төгрөгөөр яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүний амьдралын хэв маягийг АТГ эхнээс нь судалж шалгаж байсан бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй “Мерседес бенз” машин, өндөр үнэтэй амины орон сууц захиалсан зэргийг нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байсан ч гэсэн илрүүлж тогтоожээ.

С.Цэдэнсодном нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2013 оноос хойш газрын орлогч дарга, алба, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сараас тус газрын даргаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн юм байна.